
Бага хурлын үеэр “Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын холбоо”-ны Удирдах зөвлөлийн ээлжит хуралдаан болж, Монголын орос хэл, утга зохиолын багш нарын холбооны тэргүүн, судлаач Пунцагийн Алтанцэцэгийг А.С.Пушкины нэрэмжит шагналаар шагнах шийдвэр гаргасан байна.
Энэхүү шагналыг Олон улсын орос хэл, уран зохиолын багш нарын холбооны Удирдах зөвлөлийн шийдвэрийг үндэслэн орос хэлийг түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтдэд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог байна гэж ГХЯ-ны Олон нийттэй харилцах газраас мэдээлэв.