Бундестаг дахь Германы Социал демократ намын жигүүрийн тэргүүний орлогч Хубертус Хайль (Hubertus Heil) мэдэгдэхдээ Рёттген экологийн сайдынхаа хувьд эрчим хүчний салбарын шинэчлэлийг хийж чадахгүй гэсэн байв. Ногоонтнуудын улс төрийн удирдагч Штеффи Лемке (Steffi Lemke) Христийн Ардчилсан холбоо намын лидер бөгөөд канцлер Ангела Меркельд хандан ойрын үед бүтэлгүйтсэн сайдаа сайд нарын танхимаас гаргахыг уриалав. Сонгуульд намаа ялагдуулсан хүн холбооны төвшинд том тушаал эзэлж чадахгүй гэж тэр онцолжээ.
Норберт Рёттген сонгуулийн дүн зарлагдсаны дараа түүний үр дүнг өөрийн алдаа гэсэн учраас уг мужийн намын тэргүүний тушаалаас огцоржээ. Меркелийн нам 26 хувийн санал авсан ба Социал демократууд 39 хувийн саналтайгаар энэ хүн ам хамгийн шигүү мужид тэргүүлсэн байв.