- Motorola Atrix 4G-Моторола компанийн өнгөрсөн жилийн хамгийн шилдэг бүтээгдэхүүнээр уг утасыг нэрлэжээ. Уг утас нь 4G вайрлесс хурдтай бөгөөд маш нарийн нягтрал бүхий камертай аж. Мөн Lapdox нэртэй зөөврийн компьютерт холбогддог бөгөөд процессорын үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн нягтрал өндөртэй дэлгэцтэй ажээ.
- Microsoft Kinect- Энэ нь тоглоом сонирхогчдын хувьд мөрөөдөл байсан бүтээгдэхүүн юм. Тухайн тоглогчийг 3D орчинд тоглуулах орчин бүрдүүлсэн хоёр дэлгэц, онгоцны суудал мэт түшлэгтэй сандалтай ажээ. Мөн тахир дутуу хүүхэд тоглож болохуйц дуугаар удирдах системээр тоноглогдсон байна.
- Карт уншигчийн гэр-Энэ нь гарт уншигч болон тухайн утасны цэнэглэгчийн хошууг агуулах дөрвөлжин хэлбэртэй жижиг сав юм. Энэ савыг вайрлесс болон флаш зэргийг агуулах хэлбэртэйгээр зохион бүтээсэн байдаг. Харин энэ савыг 17 настай Канад жаал зохион бүтээсэн бөгөөд одоо тэрээр маш их хэмжээний ашиг олоод байна. АНУ-ын бизнесийн шинэ санааг урамшуулах зорилготой долоо хоног тутмын сэтгүүлээс түүнийг 2011 оны хамгийн хүртээмж сайтай бүтээдэхүүн зохион бүтээгч гэсэн цолоор шагнажээ.
- Parrot Asteroid Receiver-Гүүгл компанийн Андройд үйлчилгээний эсрэг хийсэн хамгийн том бүтээл нь Астерой юм. Энэ системээр хийсэн дуу, дүрс тоглуулагч. Энэ бүтээгдэхүүний хамгийн том давуу тал нь шууд интернэтэд орж болох бөгөөд байрлал тогтоогчийг өөртөө багтаажээ.
- Суудлын бүсийн шинэчилсэн хувилбар-Энэхүү бүтээгдэхүүнийг Форд Моторс компани 2011 онд гаргасан бүх машиндаа суурьлуулжээ. Өмнө нь суудлын бүс аюулаас тодорхой хэмжээгээр хамгаалах үүрэгтэй байсан бол шинэ бүс хүний хөдөлгөөнийг дөрвөн талаас нь сайтар барьдаг бөгөөд аюулын зэрэглэлийг тодорхойлох дэлгэцтэй холбогдсон байдгаараа онцлог.
- Цахилгаан бага хэрэглэдэг LED чийдэн-Үүнийг Калифорни мужийн их сургуулийн судалгааны лабораторид бүтээжээ. LED технологийг анх удаа гэрлийн чийдэнд ашигласан нь маш их амжилттай болсон төдийгүй гэрлийн цацрах хэмжээ нь жирийн гэрлийн чийдэнгээс хэд дахин илүү байсан юм. Хамгийн гол нь 60 ваттын эрчим хүчийг л энэ чийдэн алгаруулдаг ажээ.
Б.БОЛОРСҮХ