Эмэгтэй боксчид олимпийн эрхгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Эмэгтэй боксчид олимпийн эрхгүй

БНХАУ-ын Циньхуандао хотод сонирхогчдын боксын эмэгтэйчүүдийн ДАШТ-ий эхний шатны тоглолтууд үргэлжиж байна. Долоо дахь удаагийн тэмцээнд 10 жинд 77 орны 343 боксчин тэмцэлдэж буй бөгөөд 51, 60, 75 кг-ын жинд медалийн төлөө өрсөлдсөн тус бүр найман тамирчин “Лондон-2012” зуны олимпийн наадмын эрх авах юм. Харамсалтай нь манай боксчид XXX олимпийн эрхээ нэмж чадсангүй. Эрх олгох 51 кг-ын жинд ОУХМ М.Нандинцэцэг Финландын Ханне Макиненд 13:16-гаар, 60 кг-д О.Сувд-Эрдэнэ Румыний Михаэла Лакатуст 12:18-аар ялагдсанаар тэмцээнээ өндөрлүүллээ. Олимпийн хөтөлбөрт багтдаггүй 48 кг-ын жинд өрсөлдсөн Т.Болортуул Филиппиний Хосье Габукод 4:12-оор дийлдсэн бол 60 кг-д Туркийн Гамзе Башартай таараад байв.

“ӨДРИЙН ШУУДАН” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж