Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Уураа барих аргууд

1. Хамгийн түрүүнд таны санах ёстой зүйл бол та ямар нэг үйл явдал тохиолдоход хүн бүр түүнийг өөр өөрийнхөөрөө хүлээн авдаг тухай юм. Бид яг адил зүйлийг хүртэл өөр өөр байдлаар хардаг. Тэгэхээр таныг уурлуулж байгаа хүн өөрөө ч үүнийгээ мэдэхгүй байх нь элбэг байдаг юм. Бид ямар орчинд өссөн, ямар амьдрал туулсан зэргээс шалтгаалаад өөр өөрсдийн гэсэн амьдралыг үзэх үзэлтэй болсон байх тул яг нэг нөхцөл байдлыг өөр өөр байдлаар хүлээн авна гэсэн үг юм.
Тэвчээртэй байх нь хамгийн чухал. Уртаар амьсгал. Өөрийгөө нөхцөл байдлаас аль болох холдуулж, зөвхөн нэг талаас нөхцөл байдлыг хараад байна уу даа гэж өөрөөсөө асуу. Тэгээд уурыг тань хүргэсэн хүнээс тэрхүү хийсэн үйлдэл нь яг ямар зорилготой, ямар утга илэрхийлсэн болохыг нь лавлаж асуу.
Тэдэнд учраа тайлбарлах боломж олго. Битгий шууд дүгнэлт хий, сэтгэл хөдлөлөөр бүү ханд. Ярьж дуусах хүртэл нь сонс. Ярьж дууссан ч гэсэн уур чинь хүрсээр байх аваас үүнийгээ хэлээд яваад өг. Тэгээд тайван газар оч. Та л өөрийнхөө уур, үйлдлийг хянаж чадна. Та л хүмүүст хэрхэн хандах ёстой вэ гэдгийг тодорхойлох нэгэн .

2. Хэрвээ уур чинь хүрч, зүрх чинь дэлсэж, нүд чинь харанхуйлж, чих чинь юм сонсохоо болиод ирэх аваас шууд л больчих. Зүгээр л боль. Битгий бод. Юу ч битгий хий. Нөхцөл байдлаас өөрийгөө гарга. Та өөрөөсөө хайр халамж уу эсвэл уур хилэн үү гэж асуу. Мэдээж хайр халамж учир та уураас өөрийгөө хол байлга.

3. Тавьж явуул. Битгий орил,битгий юм шид, битгий цохь. Та өөрийгөө ийм алхам хийгээд байдлыг дээрдүүлэхгүй гэдгээ ухаар.

4. Амаа тат. Үг гэдэг бол таны амьдралд эерэг, сөрөг олон зүйлүүдийг илгээж байдаг зүйл. Таны амнаас гарч буй үгнүүд таны уур хилэнтэй шууд холбоотой. Таны амнаас гарч буй үгнүүд, таны ярьж байгаа байдал таны далд ухамсарт очдог ба үүнээс үүдэн уур хилэн бий болдог байна.

5. Хоолоо зөв тохируул. Ууртай байхад хооллолт чухал нөлөөтэй байдаг юм. Аль болох улаан мах, ликор, шарсан зүйлээс татгалзах хэрэгтэй. Эрүүл хооллох хэрэгтэй. Шинэхэн ногоо, жимс таны тархийг сэргээж, танд эрч хүч өгж, таныг аз жаргалтай болгоно.
Мэдээж архи хэрэглэж болохгүй. Хүн согтох үедээ уур хилэнтэй болж, мөн хийж буй үйлдэлээ хянах чадваргүй болдог шүү дээ.

6. Өөрөөсөө гарч болох үр дүнг асуу. Уур гаргасны дараа ямар үр дүн гарч болох вэ? Танд уурлах хангалттай шалтгаан байна уу? Та дараа нь харамсах юм биш биз? Ингэж бодох аваас та өөрийн эрхгүй биеэ цэгнэх болно.
Бэлтгэсэн Н. Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж