Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Урт наслахын нууц

Sun сэтгүүлд нийтэлсэн урт наслах аргуудаас танд хүргэж байна.

Секс. Бэлгийн идэвхтэй амьдрал нь холестерины түвшинг бууруулж, цусны эргэлтийг сайжруулахын  нэг үндэс аж. Түүнээс гадна сексийн үед хүний бие организмд аз жаргалын даавар болох эндорфин их хэмжээгээр хуримтлагддаг ажээ. Нэн ялангуяа өглөөгүүр сөкс хийх нь хамгаас тустай. Учир нь өглөө хүний цусан дахь сахарын хэмжээ бага байдаг учир хүний бие организм урьд өмнө хуримтлуулсан бүхий л илчлэгийг эрч хүч болгон нөөцөлдөг ажээ.

Инээд хөөр. Өдөр тутам 15 минут орчим инээх нь амьдрах хугацааг найман жилээр уртасгана хэмээн эрдэмтэд нотолж байна.

Улаан лооль. Хэрэв өдөр тутмын хоол хүнсэндээ бага зэрэг улаан лооль оруулах аваас зүрх судасны өвчин тусах магадлал 30 хувиар буурдаг ажээ.

Уужуу тайван байдал. Өмнөө тулгарсан ямар ч асуудлыг сайтар тунгааж үзвэл ямар ч нөхцөл байдлаас гарах гарц байдаг гэдгийг та ойлгох болно.

Жимс, ногоо. Ялангуяа үндсэнд агуулагдах амин дэмүүд нь яваа яваандаа алга болох биш харин ч биед хуримтлагддаг ажээ. Улаан манжин нь холестерины түвшинг багасгаж, зүрхний шигдээс болох магадлалыг багасгадаг, лууван нь нүдний хараанд сайн бол хатаасан ногооны үндэс нь ясны шохойжилт болохоос урьдчилан сэргийлдэг ажээ.
Донор бол. Цусаа өгдөг донор эрэгтэйчүүд зүрхний шигдээс тусах магадлал нь 17 дахин бага байдаг байна.

Гэр бүл. Харвардын анагаахын сургуулийн шинжээчдийн үзэж байгаагаар хүн ээжийнхээ дэргэд байснаар цусны даралт нь хэвийн байж, мөн түүнчлэн архинд донтох нь бага байдаг гэнэ.

Сонгодог хөгжим. Бетховены ая нь сэтгэл тайвшруулж, цусны даралтыг багасгаж, булчинг сулруулдаг хэмээн Оксфордын их сургуулийн судлаачид үздэг.

Салса бүжиг. Бүх бүжиг хүний эрүүл мэндэд туйлын тустай байдаг. Дан ганц салса бүжиг хийснээр та цагт дор хаяж 420 кал-ийг шатааж чадна.

Хань. Хорин жилийн туршид явуулсан судалгаанаас харахад эхнэртэй эрчүүд ганц бие эрчүүдээс дор хаяж гурван жилээр илүү насладаг нь тогтоогджээ.

Бусдад биш өөртөө таалагд. Эргэн тойрны хүмүүс таны талаар юу бодож байгаа бол хэмээн шаналахгүй байх аваас та яалт ч үгүй илүү наслаж чадна. Аль болох бага санаа зовох тусам сэтгэлийн хямралд орох нь бага байдаг байна.

Талхны зах ид. Талхны заханд хавдрын эсрэг прониллизин гэгч бодис бусад хэсгээс илүүтэйгээр агуулагддаг.

Битгий үсэр. Япончуудын хийсэн судалгаагаар гэнэтийн огцом чанга дуу чимээ /тухайлбал, цагны сэрүүлэг/ нь цусны даралт өндөртэй хүмүүсийн зүрхний шигдээс тусах магадлалыг өндөрсгөдөг ажээ. Учир нь байгалийнхаа зөн билгээр хүний бие организм аливаа чанга дуу чимээг аюулын дохио мэт хүлээн авч адреналиныг их хэмжээгээр ялгаруулдаг ажээ.

Гэр орныхоо ажлыг хий. Хорин минутын турш цонхоо угаахад л 80 кал ор мөргүй алга болно, мөн хорин минутын турш хивсээ тоос сорогчоор соруулахад шаргуу эзэгтэйн биенээс 90 кал үгүй болно, мөн хувцас индүүдэх үед 65 килокалори үгүй болдог ажзэ.

Итгэлтэй бай. Шашны мөргөлийн газар байнга очих нь нас баралтын хувь хэмжээг бууруулдаг.

Шинэ зүйлийг сурч мэд. Зуун насныхаа ойн баярыг тэмдэглэсэн олон өндөр настнуудын хэлж байгаагаар урт насалсаных нь нууц хөгжим сонсч, гадаад хэл сурсантай холбоотой байсан аж.

Шүдээ арчил. Хэрэв өдөр болгон шүдээ угаавал зургаан насаар залуужиж болно. Учир нь амны хөндийгөөс зүрх судасны өвчинг үүсгэдэг хортой нянгууд ялгардаг ажээ.

Унт. Гэхдээ их биш. Америкийн шинжлэх ухааны Archives of General Psychiatry сэтгүүлд нийтэлснээр өдөрт долоон цаг унтдаг хүмүүс үүнээс бага, эсвэл илүү цагаар унтдаг хүмүүсээс илүү урт насалдаг хэмээн бичсэн байна.

Амьтантай тэжээ. Нохой, муур тэжээдэг хүмүүс стресс буюу сэтгэлийн хямралд орох нь бага байдаг. Учир нь тэдний цусны даралт бага байдаг ажээ.

Тамхиа хая. Тамхи татах нь зайлсхийж болох байсан өвчлөл, нас баралтын гол шалтгаан юм шүүдээ.

Хотын захад амьдар. Хөдөө орон нутагт амьдардаг хүмүүс хотын оршин суугчдаас илүүтэйгээр аливаад өөдрөг сэтгэлээр ханддаг ажээ:

Шоколад ид. Харвардын Эрүүлийн хамгаалах сургуулиас явуулсан судалгаанаас харвал шоколадыг тохируулж иддэг хүмүүс чихэрт дуртай хүмүүсээс илүү урт насладаг ажээ. Учир нь шоколаданд зүрх судасны өвчин болон хавдраас сэргийлдэг полифенол гэдэг бодис их хэмжээгээр агуулагддаг ажээ.

Өтгөнөө ажигла. Яарч усаа татаж урсгахаас өмнө тэнд ямарваа нэгэн ер бусын зүйл, тухайлбал цус байхгүй биз гэдгийг анзаар. Баас цустай байна гэдэг нарийн гэдэсний хавдар байх анхны шинж тэмдэг, тиймээс ямарваа нэгэн хачирхалтай зүйлийг анзаарвал тэр даруй эмчид ханд.

Эрүүл хүнс.  Хүнсний бүтээгдэхүүний заавар, орц найрлагыг анхааралтай уншсанаар та хүнсэндээ юу хэрэглэж байгаа талаар илүү их мэдлэгтэй болох бөгөөд ингэснээр та аль болох эрүүл хүнс хэрэглэхийг эрмэлзэх болно.

Сармис. Сармис бол зүрхэнд тохирсон хамгийн сайн бүтээгдэхүүн. Сармисанд агуулагддаг алицин гэх цусны эд эсийн үйлчлэлээр цусны судас өргөсч, цусны эргэлтийг сайжруулдаг ажээ.

Наранд биеэ шар. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Өдөрт 15 минут наранд биеэ шарсанаар та өөрт хэрэгтэй Д аминдэмийг хангалттай хэмжээгээр авч чадах бөгөөд ингэснээр чихрийн шижин тусах эрсдэлийг бууруулж, сэтгэлийн хямрал, ядаргаанд орохоос урьдчилан сэргийлдэг ажээ.

Аяга цай уу. Хар, эсвэл ногоон цай аль нь ч болно. Сүүлийн үед хийсэн нээлтүүдээс харахад цайнд байх антиоксидантууд нь хавдрын эсийг өсч ургахаас сэргийлж, ясыг бэхжүүлэн, шүдний эрүүл мэндийг сайжруулдаг.

Өөртөө хайртай бай. Та өөртөө хэтэрхий хайртай байлаа гээд үүнийг тэмдэглэхээр юм л бол шар айрагны мухлаг руу ухаан жолоогүй гүйхээ боль. Учир нь өөрт хэрэгтэй үйлдэл, тухайлбал дэлгүүр хэсэх зэрэг нь биеийн тамирын дасгалын нэгэн адил эрүүл мэндэд тустай билээ.

Усны өрөөний шүршүүрийн хаалтыг авч хая. Бодит амьдрал дээрээс харахад усны өрөөний хаалт гэдэг нь хортой нян, мөөгөнцрийн үржих нэн таатай орчин болж улмаар харшлыг бий болгоход хүргэдэг. Түүний оронд шилэн хаалт хийж, түүнийг угааж арчихад л боллоо шүү дээ.

Самар ид. Аминдэмээр баялаг самар идэх нь хавдраар өвчлөх эрсдэлийг 40 хувиар бууруулдаг. Түүнчлэн ямар ч төрлийн самар нь чихрийн шижин өвчнөөс урьдчилан сэргийлдэг. Гэхдээ  давслаагүй самар хэрэглэвэл илүү дээр.

Бэлтгэсэн Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж