Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Үнэнч сонголт

Монголын үзэгч, уншигчид түүнийг элдэв зүүсгэлгүйгээр “Сэтгүүлч Г.Золжаргал” хэмээн дотнорхдог. “Үдшийн хэмнэл”-ийн Золоо үзэгчдийн хүндэтгэл хүлээсэн нь түүний төлөв түвшин зан, ёс зүй, төрх царай, хүнлэг байдал, чихэнд дасал болсон дуу хоолойны өнгөтэй нь холбоотой биз ээ. Гэхдээ түүнээс дутахааргүй үзэгчдэд таалагддаг нэг нууц нь ЭНЭ саравчтай малгай.

Хэзээд, хаана ч, ямар ч үед саравчтай малгайгаар гангардаг стильдээ сэтгүүлч Золоо туйлын үнэнч. Ёслолын ажиллагаа, хүндэтгэлийн хүлээн авалт… Ер нь хаана л бол хаана тэр өмссөн хувцсандаа зохицуулаад саравчтай малгай духдуулчихсан яваа харагддаг.

Энэ бол “Academy awards” кино наадамд ирэхдээ сонгосон түүний гоёл.

Б.МАРАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж