Зуны “Улаан-ногоон” үлгэр

Хуучирсан мэдээ: 2012.05.16-нд нийтлэгдсэн

Зуны “Улаан-ногоон” үлгэр

Германы Социал демократ нам-ГСДН ба “ногоонтнууд” ерөнхий сайд Ханнелоре Крафтын (Hannelore Kraft) тусламжтайгаар Хойд Рейн – Вестфалийн холбооны орон нутгийн сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулав. Ангела Меркелийн Христийн ардчилсан холбоо-ХАХ ба түүний нэр дэвшигч Норберт Реттген (Robert Roettgen) навс ялагдлаа. Энэ ялалт нь “улаан-ногооны” холбооны төвшинд хийсэн том доргион болов. Гэхдээ ялалтын үдэшлэг хурдан дуусах магадлалтай.

Ийм хэмжээний “улаан” сэтгэлийн хөөрөл эртнээс байсангүй. ГСДН-ын зүрний голоос гаралтай Дортмундын “Боруссиа”  тус орны хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн ба цомын төлөө Баварийн “Мюнхенийг” бут ниргэв. Үүний дараа ГСДН өөрийн эх орондоо сонгуульд ялан бараг 40 хувийн санал авлаа.Холбооны нутаг орон Хойд Рейн- Вестфалид хэрэг явдал хуучин цагийнх шигээ өрнөж байна. Рурын раөйонд үйлдвэрийн яндангууд л утаагаа дахин  олгойдуулах л үлдээд байх шиг.

“Улааныхан ба ногооныхонд” зуны үлгэр бодит болж байна. Амжилт олон эцэг эхтэй байдаг л даа. Холбооны нутгийн ерөнхий сайд Ханнелоре  Крафт энэ  нутгийн эхийн хувьд сонгуулийг чадмаг удирдан ялалт байгуулав. Одоо зарим улстөрчид түүний алдарын гэрэл гэгээнд  умбах боломжтой боллоо. Тэдний дунд Зигмар Габриэль (Sigmar Gabriel), Клаудиа Рот (Klaudia Roth), Андреа Налес (Andrea Nahles),  мөн сайтар мэдэх “улаан-ногоон” аваргууд гээд л Берлинд бүгдийг  тоолох аргагүй.

Хатагтай Крафт энэ бүгдийг тайван өнгөрөөнө.  Ямар ч тохиолдолд түүний ялалт гэдгийг хүн бүр ойлгож байна.

Хойд Рейн-Вестфалийн нутаг оронд улс төрд бол хүн мөн түүний чанао хэрхэн чухал гэдгийг  ээлжит удаагаа харуулж өгөв. Немцүүд урьдчилан хэлэх аргагүй болж байна.  Олон хүн тэр өдрийн сэтгэлээрээ сонгуулийн шийдвэрээ гаргадаг болжээ. Намуудын улс төрийн хөтөлбөрүүд хоорондоо олон зүйлээр төстэй нөхцөлд нэр дэвшигчид тоглоомд орж ирэн өөрсдөө ямар нэгэн онцлогоо харуулах болж байна. Ханнелоре Крафтыг улс төрийн од гэж нэрлэдэггүй ч тэрээр ухаантай, найдвартай хүн гэдгээ харуулж чадлаа. Гэтэл түүнтэй өрсөлдөгч Норберт Реттген тийм байж харагдсангүй. Үүний улмаас л тэр хатагтай ялалтаа хийлээ.

Реттген мэхэндээ унав

ГСДН ба “ногоонтнуудад” гол нааштай жишгийг Дюссельдорф үзүүлэн ХАХ-г ялж болохыг харуулж өгөв. Баден-Вюртемберг баГамбургын дараа Ангела Меркелийн нам ээлжит бүтэлгүйтлээ амсав. Одоо ХАХ өөрийн “жонон” Норберт Реттгены хамт амжилтаа харуулж чадалгүй бут нэргэгдэв.

Одоо Реттген самурай мэтээр өөрийн сэлмээрээ өөрийгөө бүлэн бүх бурууг өөртөө авлаа. Энэ “харакиригээрээ” тэр Берлин дэх сайдын суудлаа аварч байгаа бололтой. Түүний шеф Меркель шүүмжлэлээс ангирсан байх ёстой гээд л. Гэвч ийм сонгуулийн дараа тэр нь бүтэхгүй ойлгомжтой.

Норберт Реттген сонгуулийн ухаалаг биш кампанийг явууллаа. Гэхдээ тэр Меркелийн улс төрийн бүтээл юм. Тэр канцлерийн хамгийн чухал сайд нарын нэг. Тэрээр түүнийг дэвшүүлэн Германы аж үйлдвэрлэгчдийн холбооны (BDI) тэргүүн болохгүйгээр өөрийн хамт улс төрд үлдэхийг гуйсан юм. Нэг үе Меркель түүнээс зай барьж байв. Канцлер түүнийг өөрөөсөө илүү ихийг мэддэг, гэхдээ өөртэй нь адил тэр болгон сайн ажилладаггүйг анзаарчээ. Гэсэн хэдий ч Реттген бусдаас илүүтэйгээр ХАХ-ны дотор Меркелийн бодлого меркелизмыг дэмждэг. Тиймээс түүний ялагдал нь Меркелийн ялагдал юм.

Меркелийн хяналтын ХАХ нь одоо доторгүй нам болж байна. Холбооны нутаг дэвсгэрүүдээс түүнд бараг үлдсэнгүй. Баварид нам нь олонхоо дараагийн сонгуулиар алдаж магадгүй болоод байна. Үүний улмаас намын дотор түгшүүртэй, маргаан ихтэй болон зөв биш шийдвэр гаргахад хүргэж байна.

Линднер Чөлөөт ардчилагчдын намыг өөрчилж байна

Чөлөөд ардчилагчдын намд Кристиан Линднер (Christian Lindner) гэх шинэ од тодорч эхлэв. Тэр нь Меркелийн ирээдүйн захиргааг ээдрээтэй болгож байна. Берлины эвсэл дотор либералуудодоо уламжлал болсон адармаа зангаа харуулах болно. Тэд Меркелийг шүүмжлэн гудамжны гэрлэн дохионы “улаан-шар-ногоон” өнгийн эвслээр наадах болно. Кристиан Линднер ба  Килед (Kiel) ялсан Вольфганг Кубики (Wolfgang Kubicki) нар ГСДН ба”ногоонтнуудтай” эвсэлдэх замыг хайж болох талтай. Тэр нь 2013 оны сонгуулийн дараа Меркелийг холбооны төвшинд захирахад нь аюул үүсгэж магадгүй.

Ингэх нөхцөлд “улаан-ногоонтнуудад” сайхан уу? Бас ч тийм биш. Тэд өмнө гарч ирсэн боломжоо үгүй хийх чадвартайгаа харуулж байсан түүхтэй. Улааныхан ба ногооныхоны хувьд холбооны төвшинд наад зах нь ихээхэн ээдрээтэй сарууд хүлээж байна. Эрх баригчдаас тэд энэ талбарт ялгараад байх зүйлгүй.

ГСДН евро мөнгөний хямралын асуудалд хэрхэн хандах вэ гэдэг нь нээлтэй үлдлээ. Хямралтай үеэр сонгогчид өөрт нь итгэж ирсэн гэдэгт Меркель үргэлж бооцоолж ирсэн юм. Гэтэл ГСДН-д тодорхой чиглэл алга байна. Меркель Европын хэмнэлтийн бодлого барих фискалийн гэх гэрээний төлөө байгаа ба мөн германы мөнгө хөрөнгийн хяналтыг явуулдаг. Харин ГСДН юу хийдэг вэ? Уг нам салаа замын уулзарт байгаа. Хэрэв тэрээр фискалийн гэрээний эсрэг бол хэмнэлтийн бодлогын эсрэг гэсэн үг болно. Тэгвэл Меркельд тэр сэдвийг сонгуульд ашиглах сайхан боломж гарч ирнэ. Канцлер социал демократуудыгмөнгөтэй харьцаж чадахгүй хэмээн шүүмжлэх болно. Хэрэв тэд Меркелийн бодлогыг хүлээн зөвшөөрвөл тэд канцлераас ялгагдах зүйлгүй болох юм. Эдгээр асуудлуудыг шийдэх талаар одоо авч хэлэлцэгдэхгүй байгаа. Ямар ч тохиолдолд намынхаа чиг хандлагын талаар залхтал маргах боломж байгаа. Энэ талаар намын нөхөд нь томоохон мэргэжилтнүүд гэж болно.

Энэ бүх будилаан дунд намын Габриэль (Gabriel), Штайнмайер (Steinmeier) ба Штайнбрюк (Steinbrueck) гэсэн гурвал байгаа. Харин одоо намын од нь сонгуульд ялж болохыг харуулсан цорын ганц эмэгтэй Ханнелоре Крафт болж байна. Хатагтай Крафт тэр гурван эрэгтэйд үүнийг харуулж чадсан ба тэрээр тэр гураваас канцлерийн суудалд сууж чадахаар намдаа харагдаж эхлэв. Гэсэн хэдий ч хатагтай холбооны төвшний сон­гуульд оролцохгүй гэнэ. Тийм ч учраас өөр ямар нэгэн нэр дэвшигч тэр дутагдалтай эвлэрэн нам дотроо хоёрт гэж хэлэгдэх болно. Тэр нь гайхалтай.

Ш.МЯГМАР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж