Батга юунаас үүсдэг вэ?

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Батга юунаас үүсдэг вэ?

Батга vvсэх гол шалтгаан нь арьсны нvхний дотор талын эвэршилт ихэссэнтэй холбоотой. Ялгаруулж буй тос, эвэрлэг давхаргын эсийн бөөгнөрлөөс болж цорго нь бөглөрч хvчилтөрөгчтэй исэлдэн харладаг. Yvнийг хар батга гэнэ. Хэрэв батга vvссэн бол цэвэрлэхээс өөр аргагvй.
Нүүрээ цэвэрлээгүй үед гараараа батгаа шахвал бохир орж vрэвсэнэ. Харин долоо хоногт нэг удаа зөв цэвэрлэж чадвал vр дvн сайтай. Ингэж цэвэрлэхэд дараах зvйлсийг анхаараарай. Нvхнээс ил харагдаж байгаа батгыг гэрийн нөхцөлд шахаж болох юм. Харин арьсан дор товруу маягаар гарсан батгыг мэргэжлийн гоо сайханчаар цэвэрлvvлэх нь зvйтэй. Цэвэрлэхийн өмнө нvvрээ сайтар цэвэрлээд, уураар утаж зөөлрvvлэх шаардлагатай. Эмийн ургамлын хандаар бvлээн жин тавьсан ч болно. Гарын хоёр хуруугаа цэвэр салфеткаар ороогоод батга бvхий хэсгийг хоёр талаас нь шахна. Батга шахсаны дараа цус хуралт болон шалбархай vлдээхгvйн тулд хумсаа авсан байх шаардлагатай. Батга шахахын өмнө тэр хэсгийн арьсыг хоёр тийш нь бага зэрэг татаж доороос нь дээш нь чиглvvлнэ. Зарим хvн vvнийг мэдэхгvйгээс арьсны гvн рvv нь оруулдаг. Батга шахагдаж гарахгvй бол оролдож хэрэггvй, vрэвсэлд хvргэх аюултай. Батга шахсаны дараа тэр хэсгийг спирт агуулсан уусмалаар цэвэрлэж, гурван хувийн устөрөгчийн хэт ислийн уусмалаар арчиж болно. Дараа нь тайвшруулах, нvх агшаах, vрэвслийн эсрэг бvрхэвчийг заавал тvрхэх хэрэгтэй. Тослог арьсанд батга байн, байн гарвал арьс гоо заслын эмчид хандаж зөвлөгөө ав. Сайн дураараа өөрийгөө эмчилж байгаа vед эмийн бодисоос батга ихсэх тохиолдол ч байдаг.

Жишээ нь:
Тайвшруулах vйлчилгээтэй эмийн бодис болох бром, иод агуулсан бэлдмэлvvд, B аминдэм, гэрийн нөхцөлд бидний хэрэглэдэг өсгөгчийн бvрхэвч нь аминдэмийг ихээр агуулсан байдгаас батга улам ихэсдэг юм. Мөн удамшлын, мэргэжлийн, нарны гэх мэт олон шалтгаан байдаг.

Зохиогчийн эрх: ukana.blog.banjig.net

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж