![](https://news.mn/wp-content/archive1/politics/photo/2011/4/1672bc62231b8928/3d6dd0b011d93e4dbig.jpg)
Н.Алтанхуяг гишүүн “Ц.Нямдорж оо, чи зориудаар сонгуулийг будилаантуулах гэж ийм ажил зохион байгуулж байгаа, яагаад хурууны хээгээр санал өгөх асуудлыг оруулж ирэхгүй байна вэ” гэж хэлсэн бол сайд Ц.Нямдорж “Хэн чамайг замын дундаас ажлаа хая гэсэн юм. Би дуртайдаа ажлыг чинь аваа юу” гэж байлаа. Н.Алтанхуяг гишүүн ч мөчөөгөө өгсөнгүй “Чи тэр Л.Амарсанаагаа халаарай, танай нам чамд хайртайдаа сайдын суудлаас чинь огцруулаагүй гэж бодож байна уу. Чи бол сонгууль будилаантуулах гэж л үлдсэн ш дээ, муу бууны нохой” гэж байлаа. Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга тэднийг хэрүүлээ зогсоохыг шаардсан ч ширээний хоёр талаас бие биендээ хорон үгийг чулуудсаар байлаа. Эцэст нь байнгын хорооны дарга хүчээр шахам санал хураалт явуулснаар эл тогтоолын төслийг гишүүдийн олонх нь “Хэлэлцэх нь зүйтэй” хэмээн үзсэн юм.