Монголын хөрөнгийн биржийн өнөөдрийн /2012.V.15/ үнэт цаасны 4219 дэх удаагийн арилжаагаар нийт 42 ХК-ийн 110.1 сая төгрөгийн үнийн дүн бүхий 276.6 мянган ширхэг хувьцаа арилжлаа. Засгийн газрын бондын хоёрдогч зах зээлийн арилжаагаар нийт таван ширхэг бондыг 525.0 мянган төгрөгөөр арилжсан байна.
“А” самбарын арилжаагаар 29 ХК-ийн 111.9 мянган ширхэг хувьцааг 80.2 сая төгрөгөөр, “В” самбарын арилжаагаар 13 ХК-ийн 164.7 мянган ширхэг хувьцааг 29.9 cая төгрөгөөр тус тус арилжсан байна. Өнөөдрийн арилжаагаар нийт 232 хэлцэл хийжээ.
Нийт 42 үнэт цаас арилжигдсанаас 14 үнэт цаасны ханш өсч, 16 үнэт цаасны ханш буурч, 12 үнэт цаасны ханш тогтмол байлаа. ТОП-20 индекс 20281.35 нэгж байгаа нь өмнөх өдрийн индекстэй харьцуулахад 36.61 нэгжээр буюу 0.18 хувиар буурсан байна. Зах зээлийн нийт үнэлгээ 1 их наяд 921.0 тэрбум төгрөг болсон байна.
Эх сурвалж: Монголын хөрөнгийн бирж