Семинарт Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яам, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Цөмийн энергийн газар, Батлан хамгаалах яам, Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, “Говь” ХК, “Энержи ресурс” ХХК, Хөтөлийн Цемент шохой ХК зэрэг төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, аж ахуй нэгжүүд оролцох юм байна. Энэ үеэр “Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны менежмент, хэмжилзүй” сэдвээр СХЗГ-ын Стратегийн удирдлага, төрийн захиргааны хэлтсийн дарга П.Тунгалаг, “Эрүүл мэндийн салбарт цацрагтай ажиллагсдын цацрагийн хамгаалалт, аюулгүй байдал” сэдвээр Цөмийн Энергийн газрын Цацрагийн улсын байцаагч Т.Байгал нар болон бусад чиглэлээр мэргэжилтнүүд илтгэл хэлэлцүүлэх гэнэ. Түүнчлэн семинарын үеэр “Дулааны цахилгаан станцын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн систем” баримтат кино үзүүлж, санал бодлоо солилцох ажээ.
Дэлхийн хэмжил зүйн өдрийг тэмдэглэнэ
Дэлхийн хэмжил зүйн өдөр тавдугаар сарын 20-нд болох гэж байна. Харин манай улс энэ өдрийг тавдугаар сарын 18-нд “Таны аюулгүй байдлыг бид хэмжинэ” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэх бөгөөд энэ хүрээнд Стандартчилал хэмжил зүйн газар уулзалт, семинар зохион байгуулах ажээ.
У.БОЛОР