Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Тавдугаар сарын 10

Тавдугаар сарын 10-ны баяр

Микронезийн холбоот мужуудын Үндсэн хуулийн өдөр. Дэлхийн II дайны үеэр Япончуудаас Америкийн флотын эзлэн авсан Микронези нь АНУ-ын засаг захиргаатай байсан ба одоо ч тэд Америктай чөлөөт эвсэлд байдаг. Жилийн өмнө бүх нийтийн санал асуулгаар батлагдсан Үндсэн хууль нь 1979 оны энэ өдрөөс хүчин төгөлдөр болжээ. Сонгууль явагдаж анх удаагаа Микронезийн парламент ба Засгийн газар байгуулагдсан байна. Анхны ерөнхийлөгчөөр нь Тосива Накаяма сонгогдсон юм. Микронезийн Засгийн газар 1986 онд бүрэн бие даасан ба 1991 онд Микронезийн нэгдсэн холбооны улс НҮБ-ын гишүүн болов.

Германы номын баяр


Германчууд энэ өдөр номын баяр хийдэг. Уг баярын өдрийг орчин цагийн германчууд сонгохдоо ном шатаасан фишистуудын 1933 оны өдрийг авч түүний эсрэг утгаар номыг дээдлэх өдөр болгосон байна.

Өдрийн ишлэл

“Яст мэлхийгээр дүүрсэн хоёр жижигхэн, хүрээлж буй тэнгис шигээ нам дор арлуудыг яагаад ч юм бэ, Яст мэлхийн (Las Tortugas) гэж нэрлэсэн байх юм”
(Өдгөө Кайманы гэж нэрлэгдэх болсон арлуудыг 1503 оны тавдугаар сарын 10-нд нээсэн тухай Христофор Колумбийн өгүүлснээс)
Аралд яст мэлхий үгүй болсноос хойш Америкийн матар кайманыг яагаад ч юм бэ, игуана гүрвэл гэж  тооцоод арлыг Кайманы гэж нэрлэх болжээ.

Үйл явдал

1933 он.  Энэ өдрийн орой нацистууд Берлиний төвд  өөрсдийн үзэл сурталд таарахгүй гэсэн зохиолчдын номуудыг шатаалаа. Г.Гейне, Л.Толстой, Э.Золя, М.Пруст, Э.М.Ремарк, Т.Манн, Г.Манн, Г.Уэльс, Ж.Лондон… зэрэг нэртэй зохиолчдын номуудыг галджээ. Ардын боловсрол, суртал ухуулгын сайд П.Й.Геббельс уг ажиллагааг гардан удирдсан байна. Германы суут зохиолч Гейне тухай үедээ “номыг шатаагчид хэзээ нэгэн цагт хүнийг шатаадаг болон хувирдаг” гэж хэлсэн нь оносон үг байжээ.  

1933 он.
Зөвлөлүүдийн ордон барихаар уран барилгач Борис Иофаны зураг төслийг баталсан байна. Тэр үед Сталин уг ордон нь Ленины асар том хөшөөний суурь байх ёстой гэсэн үүргийг уран барилгачдад өгсөн байлаа.

1965 он. Иерусалим хотын Зайгалмайн хөндий гэдэг газар Израилийн үндэсний музейг нээжээ. Музейд гол төлөв XIX ба XX зууны зураачдын бүтээл мөн Израилийн түүхийн баримтуудыг тависан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж