Журам, зааврын төслийг баталлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Журам, зааврын төслийг баталлаа

Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өнөөдөр хуралдаж, Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх, сонгуулийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд зарим журам, заавар, маягтын төслийг хэлэлцсэн байна. Тухайлбал, Сонгуулийн автоматжуулсан системийн аюулгүй ажиллагааг хангах, Олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэх журмын төслийг хэлэлцэж баталлаа.

Энэ журмаар олон нийтийн радио, телевизээс бусад радио, телевизээр сонгуулийн сурталчилгаа нэвтрүүлэхтэй холбогдсон харилцааг зохицуулах бөгөөд энэ нь Харилцаа холбооны зохицуулах хорооноос олгосон телевиз, радиогийн өргөн нэвтрүүлгийн үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөлтэй, Монгол Улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа телевиз, радиод хамаарах ажээ. Эдгээр радио, телевиз сонгуулийн сурталчилгааны нэвтрүүлгийг нам, эвсэл, нэр дэвшигч, захиалагчтай байгуулсан гэрээний үндсэн дээр төлбөртэй нэвтрүүлэхээр журамд заасан байна. Мөн сонгуулийн сурталчилгааны хуваарийг бүртгэх, түүний хэрэгжилтэд хэрхэн хяналт тавих болон энэ журмыг хэрэгжүүлэхэд Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо болон Харилцаа холбооны зохицуулах хороо ямар үүрэг гүйцэтгэх талаар тусгасан байна. Мөн СЕХ-ны хуралдаанаар сонгогчийн бүртгэл хяналтын программ хангамжийг боловсруулах компанийг сонгон шалгаруулахтай холбоотой  асуудлыг хэлэлцжээ. 

Ш.ЧИМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж