Хятадад сургуулийн хана нурж, дөрвөн хүүхэд эндэв

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Хятадад сургуулийн хана нурж, дөрвөн хүүхэд эндэв

Хятадад хүчтэй бороо орсны улмаас сургуулийн барилгын хана нурж наанадаж дөрвөн хүүхэд амь эрсэдсэн гэх мэдээллийг “Синьхуа" агентлаг дамжууллаа. Энэ эмгэнэлт явдал даваа гаригийн өглөөгүүр Хунань мужийн бага сургуульд болжээ. Гэмтэж бэртсэн зургаан хүүхдээс хоёрынх биеийн байдал хүнд байгаа гэжээ. Харин хэдээс хэдэн насны хүүхдүүд байсан талаар тодорхой мэдээлсэнгүй. Орон нутгийн засаг захиргаа болсон явдлын учир шалтгааныг тодруулахаар ажиллаж байна. Хунань болон Хятадын бусад хэд хэдэн мужид хүчтэй бороо үргэлжилсээр байгаа юм. Хунаньд одоогийн байдлаар 1.5 мянган байшин барилга эвдэрч, сая гаруй хүн энэ Гамшигт өртөөд байна.

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж