
Үзэсгэлэн яармаг нь экспортын бүтээгдэхүүнийг олон нийтэд таниулах, брэнд бий болгох, экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнийг дэмжих зорилготой ажээ. Энэ үеэр экспортын бүтээгдэхүүнд шилдэг технологи нэвтрүүлсэн аж ахуй нэгж, үйлдвэрлэгчийг шалгаруулах юм байна. Түүнчлэн Европын холбооны орнууд болон гадаад зах зээл рүү нэвтрэх боломж, нөхцөлийн талаар сургалт хийж, гадаад худалдаанд хэрэгцээт Гарал үүслийн гэрчилгээг олгох тухай МҮХАҮТ-аас мэдээлж байна.
Үзэсгэлэнд оролцогч байгууллагууд экспортын бараа бүтээгдэхүүнийг танилцуулдаг цахим хуудсанд өөрсдийн бүтээгдэхүүнээ сурталчлуулах боломжтой ба бүртгэл зургадугаар сарын 4-нийг дуустал үргэлжлэх ажээ.