Өнөөдөр Төрийн ордонд

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Өнөөдөр Төрийн ордонд

УИХ дахь МАХН-ын бүлгийн хуралдаан 10.00 цагаас “А” танхимд болох бол Ардчилсан намын бүлгийн хуралдаан “Б” танхимд болно.
Хөрөнгө, орлогын мэдүүлгийн дүн шинжилгээ, хариуцлагын талаархи нээлттэй сонсголын бэлтгэл ажлыг хангах, зохион байгуулах үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 12.00 цагаас “В” танхимд, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.00 цагаас “В” танхимд, Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогыг батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “А” танхимд, Цагдаагийн байгууллагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Хууль зүйн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 14.30 цагаас “Г” танхимд, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Төсвийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 15.00 цагаас 334 тоот өрөөнд, Өрсөлдөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Эдийн засгийн байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “В” танхимд, Нийгмийн халамжийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон холбогдох бусад хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны Ажлын хэсгийн хуралдаан 16.00 цагаас “Г” танхимд, ”Статистикийн тоо, мэдээллийг бодлого, төлөвлөлтөд ашиглах нь” сэдэвт онол, практикийн бага хурал Төрийн ордны Б танхимд 14.00 цагаас болно.
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж