Израйлийн тагнуулыг Иранд цаазаар авчээ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Израйлийн тагнуулыг Иранд цаазаар авчээ

Хоёр жилийн өмнө Тегеранд Ираны цөмийн эрдэмтнийг хөнөөсөн гэмт этгээдийг цаазаар авсан талаар Ираны улсын телевизээр мэдээлжээ. 24 настай Мажид Жамали Фаши гэгчийг 2010 онд Ираны цөмийн эрдэмтэн, профессор Массуд Али Мохамедыг гэрийнх нь ойролцоо бөмбөг дэлбэлж хөнөөсөн хэрэгт сэжиглэн баривчилсан юм.  Фашиг мөн Израйлийн тагнуулын агентлагт нууц мэдээлэл дамжуулж, профессорыг хөнөөсний төлөө 120,000 ам.доллар авсан гэж сэжиглэж байжээ. Гэвч Израйлийн тал үүнд ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй юм. Тегераны их сургуульд цөмийн физикийн судалгаа явуулж байсан профессор Массуд Али Мохамед Ираны цөмийн хөтөлбөр дээр ажиллаж байгаад учир битүүлгээр амиа алдсан эрдэмтдийн нэг юм. Цөмийн эрдэмтдийн гэнэтийн учир битүүлэг үхэлд Ираны эрх баригчид АНУ болон Израйлийг буруутгаж байгаа юм. АНУ болон өрнөдийн орнууд Ираны цөмийн хөтөлбөр нь цөмийн зэвсэгтэй холбоотой гэж сэрдэж буй авч Тегеран үүнийг эрс няцаасаар байгаа билээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж