Америкчууд facebook-ийг хэрэггүй зүйл гэж үзжээ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Америкчууд facebook-ийг хэрэггүй зүйл гэж үзжээ

Одоогоос найман жилийн өмнө Harvard их сургуулийн оюутан Zuckerberg-ийн байгуулсан компани нь өдгөө дэлхийн харилцаа холбооны томоохон сайт болж, 100 тэрбум ам доллараар үнэлэгдээд байгаа.

Энэ нь Disney, Ford бас Kraft Foods-ийн хөрөнгөөс илүү өндөр өртөг юм.

Дэлхийд нэр хүндтэй энэхүү компани дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийг хамруулж чадаж байгаа ч харамсалтай нь Америкчууд Facebook-д анхаарлаа бага хандуулдаг болжээ.

Америкийн  иргэдийн дунд явуулсан "Facebook танд хэрэгтэй юу?" гэсэн судалгааны дүнгээр оролцогчдийн тэн хагас нь хэрэггүй зүйл, маяг төдий зүйл хэмээн хариулсан байна.

Нийт оролцсон насанд хүрэгчдийн 40 гаруй хувь нь долоо хоногт бараг ганцхан удаа facebook-ээ шалгадаг гэж хариулжээ.

Америкийн facebook-ийн хэрэглэгчид бусад орны хэрэглэгчдээс харьцангуй идэвхгүй ба тэдний дийлэнх нь Facebook тэдний хувийн мэдээллийг бүрэн хамгаалж чадна гэдэгт итгэдэггүй, мөн цагийн гарз хэмээн үздэг ажээ.

Т.МӨНХТҮВШИН
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж