Энэ нь Disney, Ford бас Kraft Foods-ийн хөрөнгөөс илүү өндөр өртөг юм.
Дэлхийд нэр хүндтэй энэхүү компани дэлхийн өнцөг булан бүр дэх хүмүүсийг хамруулж чадаж байгаа ч харамсалтай нь Америкчууд Facebook-д анхаарлаа бага хандуулдаг болжээ.
Америкийн иргэдийн дунд явуулсан "Facebook танд хэрэгтэй юу?" гэсэн судалгааны дүнгээр оролцогчдийн тэн хагас нь хэрэггүй зүйл, маяг төдий зүйл хэмээн хариулсан байна.
Нийт оролцсон насанд хүрэгчдийн 40 гаруй хувь нь долоо хоногт бараг ганцхан удаа facebook-ээ шалгадаг гэж хариулжээ.
Америкийн facebook-ийн хэрэглэгчид бусад орны хэрэглэгчдээс харьцангуй идэвхгүй ба тэдний дийлэнх нь Facebook тэдний хувийн мэдээллийг бүрэн хамгаалж чадна гэдэгт итгэдэггүй, мөн цагийн гарз хэмээн үздэг ажээ.