Иран цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Иран цөмийн эрчим хүчнээс татгалзахгүй

Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад хойд нутгийн Хорасан-Резави мужид үг хэлэхдээ “Иран улс цөмийн эрчим хүч ашиглах эрхээсээ хэзээ ч татгалзахгүй” хэмээн мэдэгджээ. Ираны улсын телевиз Ерөнхийлөгчийнхөө үгнээс иш татаж мэдээлэхдээ “Их гүрний дээрэнгүй үзэлтнүүд Ираны хөгжил дэвшилд саад болох шалтаг шалтгаан хайж байна. Ираны ард түмэн хэзээ ч тэдэнд хууртагдахгүй. Иран улс хэзээ ч өөрт хамааралтай асуудлаар ямар нэгэн буулт хийхгүй гэдгийг тэд (барууныхан) ойлгох хэрэгтэй” хэмээн онцолжээ. МАГАТЭ-ийн дэргэд суугаа Ираны байнгын төлөөлөгч “Иран уран баяжуулах ,үйл ажиллагаагаа зогсоохгүй.

Цөмийн эрчим хүчийг эзэмших программаа урагшлуулах шийдвэр төгс байгаа” хэмээн мэдэгдэж даарин дээр давс нэмэв. Ираны цөмийн хөтөлбөрийн талаарх сүүлчийн хэлэлцээр өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нд Туркийн Стамбул хотод өндөрлөсөн билээ. Энэ хэлэлцээрт Иран болон АНУ, Их Британи, Франц, ОХУ, БНХАУ, ХБНГУ оролцсон юм. Талууд хэлэлцээрийн үр дүнг бүтэмжтэй, эерэг хандлагатай хэмээн тодорхойлсон. Уулзалт энэ сард Багдадад үргэлжилнэ.

Эх сурвалж: “Өдрийн шуудан” сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж