“JP Morgan” банкны алдагдал АНУ-ыг донсолголоо

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

“JP Morgan” банкны алдагдал АНУ-ыг донсолголоо

АНУ-ын хамгийн том банкуудын нэг болох “JP Morgan” ердөө сар хагасын
дотор хоёр тэрбум ам.долларын алдагдал хүлээсэн нь АНУ даяар шуугиан
тарьж, төрийн өндөрлөгүүдийг ч суудлаас нь өндөлзүүлээд байна.
Ерөнхийлөгч Б.Обама энэ хэргийг шалгах ажлын хэсгийг яаралтай байгуулах
үүргийг холбогдох байгууллагуудад өгчээ. Тэр ч байтугай  АВС телевизийн
"The View" хөтөлбөрт оролцох үедээ энэ хэргийн цаана ямар нэг хууль бус
үйлдэл нуугдаж байхыг үгүйсгэхгүй гээд шалтгааныг нь заавал олно гэж
амлажээ. Тэрбээр JPMorgan Chase банк бол дэлхийн шилдэг санхүүчдээс
бүрдсэн байдаг. Тэд тийм их алдагдалтай ажилласан гэхэд итгэхгүй гэж
өгүүлсэн байна. Мөн банк санхүүгийн хууль эрхзүйн орчныг чангатгах
талаар бодож байгаа гэжээ. Түүний ярилцлага өнөө өглөө эфирээр цацагдах
юм байна. АНУ-ын хамгийн том банкуудын нэг болох JPMorgan Chase-ийн
удирдлагууд өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Зургаан долоо хоногийн
дотор 2.3 тэрбум ам.доллар алдсан” гэж мэдэгдсэн юм. Үүний дараа тус
банк хэд, хэдэн топ менежерээ халсан нь тодорхой болжээ.

Х.Сайхан
http://www.mminfo.mn/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж