Хэлэлцүүлэгт Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Цагдаагийн ерөнхий газар, Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, МУИС, Дотоод хэргийн их сургууль, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг 19 байгууллагын 30 гаруй ажилтан, эрдэмтэн, судлаачид оролцлоо.
Дотоод хэргийн их сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, докторант Г.Оюунболд “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой эрүүгийн хэргийн шийдвэрлэлт”, сургалтын албаны дарга, доктор Ж.Мөнхболд “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой хэргийн бусад улс орнуудын эрүүгийн ялын бодлого”, эрдэмтэн нарийн бичгийн дарга, доктор Ж.Болдбаатар “Энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэх арга тактик, хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгох”, ШШГЕГ-ын хэлтсийн дарга, дэд хурандаа Ц.Очгэрэл “Хар тамхи, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт шүүхээр шийтгүүлж, ял эдлэж байгаа болон энэ төрлийн гэмт хэрэгт холбогдон цагдан хоригдож буй хүмүүсийн сэтгэл зүй, нөхцөл байдал, анхаарах асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, оролцогчид санал солилцов.
Хэлэлцүүлэгт тавьсан илтгэл, гаргасан саналыг нэгтгэн товхимол гаргаж, хуулийн төсөлд тусгахаар боллоо.