УИХ-ын дарга Дорноговь аймагт ажиллаж байна

Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Дорноговь аймагт ажиллаж байна

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл орон нутгийн байгууллага, аж ахуйн нэгжийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцах, иргэд сонгогчидтой уулзаж, санал хүсэлтийг нь сонсох, УИХ-ын үйл ажиллагааны талаар мэдээлэх зорилгоор энэ сарын 9-12-нд Дорноговь аймгийн зарим суманд ажиллаж байна. Тэрбээр энэ хугацаанд Замын-Үүд сум дахь хилийн шалган нэвтрүүлэх боомт, ачаа шилжүүлэн ачих байгууламж, Сайншанд сумын мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төв, Айраг сумын дунд сургуулийн ажил байдалтай танилцахын зэрэгцээ тухайн аймаг, сумдын удирдлагууд,иргэд сонгогчидтой уулзаж санал солилцоно. УИХ-ын даргыг орон нутагт ажиллахад УИХ-ын гишүүн Ж.Батсуурь, Я.Батсуурь, УИХ-ын Тамгын газрын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Шаравдорж, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр, зарим яам, агентлагийн хариуцлагатай ажилтнууд, хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчид дагалдаж байна.

Б.Энхмандах

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж