АНУ Угандад цэргийн сургалт явуулж байна

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

АНУ Угандад цэргийн сургалт явуулж байна

Америкийн цэргийн зөвлөхүүд Сомалийн хамгийн аюултай зэвсэгт бүлэглэл Аль-Шабабын босогчидтой тэмцэхэд нь туслах зорилгоор Угандын цэргүүдэд сургалт явуулж байгаа гэнэ. АНУ-ын цэргийн зөвлөхүүд Ирак, Афганистан дахь туршлагад үндэслэн сургалтыг явуулах аж. Энэ оны эхээр АНУ-ын тэнгисийн цэргийн нэгэн дивиз цэргийн зөвлөхүүдтэй хамтран Угандын нийслэлээс холгүй Ал-Кайдатай холбоотой зэвсэгт бүлэглэлүүдийн хүч сул газар сургалтын бааз байгуулсан юм байна. Синго нэртэй тус баазад Сомалийн зэвсэгт бүлэглэлийн эсрэг тэмцэх Угандын цэргүүдийг бэлтгэж байгаа аж. АНУ 1994 онд Угандаас цэргээ гаргаснаас хойш Сомали дахь Аль-Кайдагийн зэвсэгт босогчидтой тэмцэх цөөхөн хүний бүрэлдэхүүнтэй тусгай албыг илгээсэн байдаг. Синго цэргийн баазад одоогийн байдлаар 3.500 гаруй Угандын цэргийн албан хаагч тусгай бэлтгэл, сургуулилалт хийж байгаа юм байна. Угандын цэргүүдийн бэлтгэл сургуулилтад зориулж АНУ энэ жил 3.8 сая ам.доллар төлөвлөсөн бөгөөд сум нэвтэрдэггүй хантааз, хамгаалалтын малгай, мина илрүүлэгч зэрэг зэвсэг хэрэгсэлд нийт 300,000 ам.доллар зарцуулжээ.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж