ЗГХА-Эрүүл мэндийн газрын хэлтэс, төвүүдийн үйл ажиллагааг сурталчилах 14 хоногийн аяныг зарлаад байгаа билээ. Аяны хүрээнд Эрүүл мэндийн статистикийн хэлтсээс энэ оны тавдугаар сарын 10-ны өдөр Нийслэлийн эрүүл мэндийн газар, дүүргийн нийгмийн эрүүл мэндийн төвүүдийн 25 эмч, мэргэжилтэнд “Компьютерийн нэг өдрийн сургалт”-ыг явууллаа. Уг сургалтын хүрээнд “Эрүүл мэндийн статистик мэдээ боловсруулалтын программ”-ийн ашиглалтын талаарх мэдлэгийг хүргэсэн байна.
С.СҮНДЭР