Өнгөрөгч нэгдүгээр сард шинээр томилогдсон Yahoo компанийн захирал Скотт Томпсон өөрийн боловсролын талаар худал мэдүүлэг өгсөн гэх шуугианы улмаас суудлаасаа огцорсон байна.
Yahoo компани хэвлэлээр гарсан түүний огцорч буй тухай мэдээллийг үнэн болохыг баталжээ. Одоогоор тус компанийн медиа албаны дарга Росс Левинсон түр хугацаагаар захирлын үүрэг гүйцэтгэж байгаа аж.
Томпсоны боловсролын тухай худал мэдүүлгийг тус компанийн хөрөнгө оруулагч Даниэл Лёб илрүүлсэн байна.
Өөрийн намтартаа Томпсон компьютерын технологийн дээд зэрэгтэй гэж бичсэн байжээ. Гэвч түүнийг хэзээ ч ийм зэрэг авч байгаагүй талаар “Yahoo” компанийн төлөөлөгчид мэдэгдсэн байна.
Н.НАРАН