Хэл соёлоор Хятадаас тэс ондоо Түвдийн салан тусгаарлах бодлогод тус улсын эрх баригчид Дээрхийн гэгээнтнийг буруутгасаар ирсэн юм. XIV Далай ламын амь насанд халдахаар төлөвлөж буй тухай мэдээлэл гарсны дараа Хятадын Гадаад харилцааны яамны төлөөлөгч Хонг Лей гэгч Дээрхийн гэгээнтнийг олон нийтийн анхаарлыг татахын тулд ийм яриаг санаанаасаа зохиосон хэмээн буруутгажээ. Тэрбээр мөн Далай ламыг хуврага хүний жанч нөмөрч, олон улсад Хятадын эсрэг үзлийг түгээдэг хэмээн шүүмжилжээ.
Түвдийг өөрийн салшгүй нэг хэсэг гэж үздэг Хятад улс 1950 онд Түвд рүү цэргийн хүчээр эзлэн авсан аж. 1959 онд Түвдэд Хятадын эрх баригчдын бодлогыг эсэргүүцсэн хөдөлгөөнийг цус асгаруулан хүчээр дарсны дараа Дээрхийн гэгээнтэн Энэтхэг рүү дүрвэн гарсан билээ.