УИХ-ын Тамгын газраас гаргасан ирцийн өнөөдрийн мэдээгээр зургаан гишүүн тойрогтоо ажиллаж байна. Тэднээс гурав нь Баян-Өлгий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн А.Тлейхан, Х.Баделхан, Х.Жекей нар бол УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Өвөрхангайд, Ц.Даваасүрэн Хөвсгөлд, Г.Занданшатар Баянхонгор аймагт тус бүр ажиллаж байна. Мөн УИХ-ын гишүүн Г.Батхүү өмнөд хөршийг зорьжээ. Тэрбээр өчигдөр Хятад улс руу томилолт өвөртлөн ниссэн бөгөөд маргааш ажил нь дуусах аж. Харин УИХ-ын гишүүн С.Баяр, Б.Бат-Эрдэнэ нар эрүүл мэндийн улмаас чөлөө авсан байна. Ингэснээр өнөөдрийн байдлаар УИХ-ын 67 гишүүн албан үүргээ гүйцэтгэж буй ажээ. Гэхдээ гишүүдийн анхааруулж байгаагаар бол ирэх долоо хоногоос Төрийн ордон эзгүйрч мэдэхээр байна. Энэ нь хаврын чуулганыг завсарлуулж, гишүүдийг тойрогтоо ажиллах боломжийг нь хангах хугацаа ойртож буйтай холбоотой гэнэ.
Г.Дарь