Биеийн тамир, спортын газраас Спортын хууль тогтоомж, биеийн тамир, спортыг хөгжүүлэх цогц хөтөлбөр, Засгийн газрын тогтоол, шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор бүсчилсэн сургалт, семинар зохион байгуулж байгаа ажээ. Энэ жилийн семинарыг “Биеийн тамирыг хүний өдөр тутмын хэрэглээ болгоё” сэдвийн дор явуулж байгаа юм. Энэ хүрээнд өнгөрсөн долоо хоногт Хөвсгөл аймгийн төв Мөрөн суманд хангайн бүсийн семинар болжээ. Тус арга хэмжээнд Өвөрхангай, Орхон, Булган, Хөвсгөл аймгийн Биеийн тамир, спортын болон эрүүл мэндийн газар, аймгуудын ЗДТГ-ын нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн төлөөлөл зэрэг 110 төлөөлөгч оролцсон байна. Сургалт, семинарыг БТСГ-ын Биеийн тамирын хэлтсийн дарга Ж.Тунгалаг, мэргэжилтэн Ж.Баасансүрэн нар удирдан тодорхой сэдвээр илтгэл тавьж, харилцан ярилцаж, туршлага солилцох хэлбэрээр явуулсан нь оролцогчдоос өндөр үнэлэлт авсан байна.
Э.САРАА