“Союз” хөлгөөр 31 дэх экспедиц сансарт хөөрөв

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

“Союз” хөлгөөр 31 дэх экспедиц сансарт хөөрөв

Олон улсын сансрын станцад ажиллах  ОХУ-ын сансрын гурван нисэгч “Союз” хөлгөөр өнөөдөр Казахстанаас хөөрчээ. Хөлгийн багийн бүрэлдэхүүнд ОХУ-ын сансрын нисэгч Геннадий Падалка, Сергей Ревин, АНУ-ын сансрын нисэгч Жой Акаба нар багтсан бөгөөд өнөөдөр Байконурын сансрын хөлгийн буудлаас хөөрсөн гэж НАСА-гийн албан ёсны сайтад мэдээлсэн байна.

Геннадий Падалка, Сергей Ревин,  Жой Акаба нар сансрын судалгааны станцад ажиллаж буй ОХУ-ын сансрын хөлгийн ахлагч Олег Кононенко, Нидерландын хөлгийн  инженер, Андре Куйперс, АНУ-ын инженер Дон Петит  нартай хамтран ажиллах юм байна. Сансрын зургаан нисэгчийн энэ удаагийн аялал сансрын судалгааны 31 дэх экспедиц юм. Сансрын олон улсын судалгааны станцад НАСА, ОХУ-ын сансар судлалын агентлаг, Японы Сансрын хайгуул, шинжилгээний агентлаг, Европын Сансрын агентлаг болон Канадын CSA зэрэг институтууд хамтран ажиллаж байгаа юм байна. Олон улсын сансрын нисэгчдийг сансар дахь судалгааны станцад хүргэх ажлыг ОХУ-ын сансар судлалын төв дангаараа хариуцах болсон юм. “Союз” хөлгөөр ОУСС руу карго илгээх, сансрын нисэгчдийг тээвэрлэж байна.

Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж