![](https://news.mn/wp-content/archive1/tech/photo/2012/5/4ca8805c7887714b/12518669d96ec52abig.jpg)
Геннадий Падалка, Сергей Ревин, Жой Акаба нар сансрын судалгааны станцад ажиллаж буй ОХУ-ын сансрын хөлгийн ахлагч Олег Кононенко, Нидерландын хөлгийн инженер, Андре Куйперс, АНУ-ын инженер Дон Петит нартай хамтран ажиллах юм байна. Сансрын зургаан нисэгчийн энэ удаагийн аялал сансрын судалгааны 31 дэх экспедиц юм. Сансрын олон улсын судалгааны станцад НАСА, ОХУ-ын сансар судлалын агентлаг, Японы Сансрын хайгуул, шинжилгээний агентлаг, Европын Сансрын агентлаг болон Канадын CSA зэрэг институтууд хамтран ажиллаж байгаа юм байна. Олон улсын сансрын нисэгчдийг сансар дахь судалгааны станцад хүргэх ажлыг ОХУ-ын сансар судлалын төв дангаараа хариуцах болсон юм. “Союз” хөлгөөр ОУСС руу карго илгээх, сансрын нисэгчдийг тээвэрлэж байна.