Шакира: Хүлээсэн үүргээ биелүүлж чадлаа

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Шакира: Хүлээсэн үүргээ биелүүлж чадлаа

Дуучин Шакира өнгөрсөн сард Колумбад болсон Америкийн зургаан муж улсын Саммитын уулзалтад ирсэн юм. Тэрбээр зөвхөн дууны уран бүтээлээс гадна эмзэг давхаргын, сургуулийн өмнөх насны хүүхдүүдэд зориулсан санг байгуулан үйл ажиллагаа явуулах болсон. Анх 2006 оны арванхоёрдугаар сарын 12-нд Панама хотод ALAS сангаа байгуулжээ. Тус сангийн гол зорилго нь орон нутгийн төрийн удирдлагатай хамтран 0-6 насны хүүхдийн суралцах чадамжийг дээшлүүлж, сургуульд ороход бэлтгэгдсэн, сурах чадвартай юу гэдэг дээр анхаарч ажиллах юм. Ингээд дуучны байгуулсан сангийн үйл ажиллагааны талаархи ярилцлагыг орчуулан хүргэе.

Түүний есөн цомог нь дэлхий даяар 60 гаруй сая хувь борлогдон алдрын оргилд хүрсэн ч зөвхөн дуугаа дуулан зүгээр суухыг хүссэнгүй.

-Таны байгуулсан энэ сангийн тухай асуумаар санагдлаа. Анх "Fundaciyn ALAS"-a хэрхэн татагдан орж, ажлын гараагаа эхэлж байв?

-Манай санг үндэслэгч бол Пис Дискалзос гэж хүн бий. Би анх 18 настай байхдаа энэ санд орохоор эргэлт буцалтгүй шийдсэн. Эмзэг давхаргын хүмүүсийн гол асуудал болох боловсролыг дээшлүүлэхэд түлхүү анхаарч ажилладаг учраас Пис Дискалзостой хамтран ажиллахаар жаахан охин байхдаа шийдээд өдийг хүртэл маш сайн гар нийлэн ажиллаж байна. Бид эмзэг давхаргын гэр бүл, тэдний хүүхдийн сурах нөхцлийг бүрдүүлж өгөхийг эрмэлзэн ажилладаг. Хүүхдэд хамгийн чухал хэрэгцээ бол сурч мэдэх. Энэ бол тэдэнд маш том хөрөнгө оруулалт учраас сургуулийнх нь байшин барилгаас эхлээд боловсролын талын гачигдаж буй бүх талын зүйлд туслахыг хичээдэг. Харин одоо манай сан "Бага насны хүүхдийн хөгжил" гэх стратеги төлөвлөгөөг гаргачихаад байна. Энэ нь хүүхдийн хөгжилд хувь нэмэр болох тал дээр анхаарлаа хандуулан, тусалж дэмжихийг олон нийтийн компани, Засгийн газраас хүсч байгаа юм.

-Латин Америк дахь хүүхдүүдийн боловсролын төвшинд тандалт судалгаа хийсэн гэж сонссон. Үүний гол зорилго нь юу юм бэ?

-Өнгөрсөн хэдхэн жилд Латин Америкт тандалт судалгааг сургуулийн өмнөх насны хүүхдэд ихэвчлэн хийсэн. Улмаар бид хөтөлбөрийнхөө хамрах хүрээг 0-6 насны хүүхдүүдээр идэвхтэй тэлэх хэрэгтэй гэдгийг ойлгосон. Гэвч бид дэмжээд, дэмжээд хуч хүрэхгүй зүйл гэж байна. Жишээ нь, доогуур зиндааныхны сургуульд 35 сая хүүхэд суралцдаг. Гэтэл ийм олон сая хүүхэд суралцдаг сургуулийн боловсролын систем маш чанар муутай байна. Судалгаа хийсний гол зорилго гэвэл бид үүний дараа үр дүнгээ гаргаж тэдгээр хүүхдэд туслах хэрэгтэй гэсэн тооцоо хийнэ. Ингэснээр бид хөтөлбөрөө боловсролын хөгжил яалт ч үгүй чухал байгаа бүх хүүхдүүдэд хүргэх болно. Тэдний тархинд мэддэг бүтээснээр цаашид танин мэдэхүй нь өргөжин тэлж, цааш явах хөдөлгүүр нь илүү хурдтай ажиллан ур чадвар нь хурдан дээшлэх болно. Үүнээс гадна бид сургуулийн барилгын асуудал, багш нарын мэдлэгийн цар хүрээ, эцэг эхчүүдийн боловсрол зэрэгт ч анхаарлаа хандуулж байна. Бид Латин Америк дахь хүүхдүүдийг бүх талын боловсролд нь анхаарлаа хандуулах хэрэгтэй.

-Боловсролын хөтөлбөрт өөр ямар зүйл тусгагдсан байгаа вэ. Цаашид юу хийх бол?

-Өнгөрсөн жилүүдэд орон нутгийн засаг захиргааны байгууллагуудтай холбоо тогтоон хөтөлбөрөө илүү олон хүнд  хүргэхээр ажилласаар  ирсэн. Харин одоо Засгийн газартай хамтран нэлээд хэдэн сургуулийн барилгад шинэчлэл хийж байгаа. Ерөнхийдөө эхний ээлжинд Колумбад 13 сургуулийн барилгын ажил эхэлчихсэн байна. Мөн энэ жил хийх ёстой арван сургуулийн барилгын гурвыг нь Мексикт эхэлчихээд байна. Үүнд мэдээж орон нутгийн засаг захиргаа туслаж байгаа.

-Колумбад Америкийн зургаан муж улсын саммитын уулзалт болсон. Энэ үеэр өөрийн сангийн үйл ажиллагааныхаа шийдвэрлэх асуудлыг хэрхэн гаргаж тавив?

-Ямартай ч уулзалтын үеэр сангийнхаа үйл ажиллагааг Засгийн газрынханд хангалттай таниулж, хамтарч ажиллан, шийдвэрлэх гарц хайх нөхцлийг бүрдүүлж чадлаа гэж үзэж байна. Бид өнгөрсөн жил маш том үүрэг хүлээсэн юм. Төр захиргааны холбогдох хүмүүстэй холбоо тогтоон, тэднийг ажилдаа татан оруулах тухай үүрэг авсан. Одоогийн байдлаар энэ үүргээ сайн биелүүлсэн гэж бодож байгаа шүү. Энэ асуудал тэр чигтээ хүлээтэй орхигдох бус бүх хүүхэд харилцан адил хөгжих боломжоор хангагдахад эрх баригчдыг татан оруулснаар бүх талын асуудлыг шийдвэрлэж байгаа юм.

-Саяхан танай сан "Inter American Bank"-тай хамтран ажиллахаар болсон. Зургаан жил Латин Америктай хамтраад үр дүн гарсангүй юу?

-Латин Америк бол олон улсын муж дундаа харин ч эдийн засгийн өсөлтөөрөө тэргүүлэх байр сууринд явдаг учраас харьцангуй тогтвортой шүү. Гэхдээ мэдээж өөр байгууллагатай хамтран ажиллах нь ямар нэг гачигдлаас боллоо гэсэн үг биш. Сая болж өнгөрсөн Саммитын уулзалт бодсоноос ч илүү амжилттай болсон гэж үзсэн учраас хамтын ажиллагаагаа өргөжүүлэхийг хүссэн юм.

Эх сурвалж: "МОНГОЛЫН МЭДЭЭ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж