Дуучин Бритни Спирс, Деми Ловато нар ирэх намраас “X Factor” шоуны шүүгчээр ажиллах болсон гэнэ. Шоуны продюсерүүд хөгжмийн шоуны үзэгчдийн тоог нэмэгдүүлж, өрсөлдөөнийг улам ширүүн болгохоор тэдэнтэй гэрээ байгуулжээ. Шоуны зар сурталчилгаа даваа гаригаас эхлэн гарч эхэлсэн байна. Продюсерүүд сүүлийн арваад жилийн турш “Fox” сувгийн ашиг орлогын эх үүсвэр байсан “American Idol”-ыг өөрчлөхөө амласан юм. Учир нь шоуны ашиг өнгөрсөн жил дөрөв дахин буурсан аж. Бритни Спирс “The X Factor”-тай хамтран ажиллах нь тодорхой болсон бөгөөд шүүгчдийн бүрэлдэхүүнд Саймон Коул, Деми Ловато, Л.А Рэйд нар багтжээ.
Н.ЭНХ