Америкийн нэгэн тэтгэвэрийн иргэн цэцэрлэгээс цэцэг хулгайлсан гэмт хэргээ 54 жилийн дараа өөрөө хүлээлээ. Хэдэн өдрийн өмнө тэрээр цэцгийг цэцэрлэгт буцаан өгсөн байна. Тэр цэцгийг Кентуккигийн энэ өндөр настны олон жилийн өмнө хулгайлсан тэр л цэцгийн үндэснээс ургуулсан нь гайхалтай гэж Associated Press мэдээллээ.
72 настай Билл Тейтлиффийн яриагаар бол, тэрээр 1958 онд мөнгө байгаагүйн улмаас Ээжийн өдөрт бэлэглэх цэцгээ цэцэрлэгээс хулгайлжээ. Цэцэг маш гоё байсан учраас одоо хүртэл түүнийг сэтгэл хөөрөн санадаг гэж Билл хүлээжээ.
Тейтлифф цэцгийг вааранд хийж ээждээ бэлэглэсэн ч өнгөрсөн 54 жилийн туршид сэтгэлдээ шаналж явсан бөгөөд эцэст нь хийсэн бүхнээ хүлээхээр шийджээ. Цэцэрлэгийнхэн харин түүний цэцгийг талархалтайгаар хүлээн авчээ.
Одоо сэтгэл санааны хувьд арай дээр болсон тухайгаа тэтгэврийн хөгшин онцлоод хулгай хийсэн гэмээ мэдрэхээс нэг юм салсандаа баяртай байгаагаа хэлжээ.
Эх сурвалж: ABC News