
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн нэгтгэсэн төслийн анхны хэлэлцүүлгийг хийх байсан ч чадсангүй. УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд эл төслийг дангаар нь хэлэлцээд намар орон нутгийн сонгууль болоход хууль нь УИХ-ын Сонгуулийн тухай хуулийнхаа зарчимтай нийцчихсэн бэлэн байх нь хаа хаанаа асуудал үүсгэхгүй. Сонгууль болохтой холбоотойгоор ирэх долоо хоногоос аягүй бол байнгын хороо, чуулган хуралдаж чадахгүй. Гишүүд тойрог тойрог руу давхина. Тиймээс ирц гайгүй байгаа дээрээ эл асуудлыг хэлэлцээд чуулганаар баталчих хэрэгтэй байна” гэж үзсэн юм. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр тэргүүтэй Ардчилсан намын бүлгийн гишүүд “Хэрвээ Орон нутгийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх бол төрийн албаныханг намын харьяаллаас нь бүрмөсөн гаргах ёстой. Одоо бол зөвхөн түр татгалзаад байгаа. Тиймээс эл асуудлыг тусгасан хуулийн төслийг Орон нутгийн хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төссөлтэй хамт хэлэлцэх ёстой” гэсэн байр суурь илэрхийлж, түүнийгээ хатуу хамгаалсан учраас дахин ажлын хэсгийн төвшинд энэхүү хоёр төсөлтэй холбоотойгоор тохироо хийхээс нааш эл асуудал байнгын хороогоор хэлэлцэгдэх боломжгүй болсон юм.
Г.Дарь