
Азийн олимпийн зөвлөл (АОЗ), наадмыг Зохион байгуулах хорооны шийдвэрээр наадмын модон бөмбөгийн тэмцээний шүүгчээр Монголын иргэн Ч.Эрдэнэтуяаг сонгон ажиллуулахаар болж, эрхийн мандатыг Монголын модон бөмбөгийн холбоонд (ММБХ) ирүүлжээ. Тэрбээр 2010 онд Оманд болсон Азийн элсний II дугаар их наадамд шүүгчээр ажиллаж байсан туршлагатай юм. Ч.Эрдэнэтуяа нь БТСГазрын ҮШБ-ийн ахлах мэргэжилтэн, ММБХолбооны ерөнхий нарийн бичгийн дарга, олон улсын модон бөмбөгийн шүүгч бөгөөд өмнө нь ОХУ, Тайвань, БНСУ зэрэг орнуудад олон улс, дэлхий, азийн аваргын тэмцээний шүүгчээр ажиллаж байжээ. Наадмын модон бөмбөгийн тэмцээнд Монгол улсаас есөн тамирчин, хоёр дасгалжуулагч, албаны нэг хүн оролцохоор бэлтгэл, сургуулилалтаа хангаж байна. Наадмын модон бөмбөгийн тэмцээн нь эрэгтэй, эмэгтэй ганцаарчилсан ба багийн төрлөөр болох юм.
Сонирхуулахад, Монголын модон бөмбөгийн баг тамирчид 2008 оны Индонезийн Бали, 2010 оны Оманы Мускат хотноо болж байсан наадмуудад амжилттай оролцож, шагналт байрт шалгарч байлаа.
Б.МАРАЛ