Newsweek анхны гей-ерөнхийлөгчөөр Обамаг нэрлэлээ

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Newsweek анхны гей-ерөнхийлөгчөөр Обамаг нэрлэлээ

    5 сарын 21-ний Newsweek-ийн нүүр

Америкийн Newsweek сэтгүүл Барак Обамаг анхны гей-ерөнхийлөгч гэж нэрлэлээ. Толгой дээрээ солонгорсон гэгээнтний цагираг бүхий Цагаан ордны тэргүүний гэрэл зураг сэтгүүлийн 5 сарын 21-ний дугаарын нүүрийг чимэглэж байна.

Нүүрний зургийг Twitter дэхь микроблогтоо Newsweek-ийн ерөнхий редактор Тина Браун нийтэлсэн байна. “Ерөнхийлөгч энэ солонгон цагирагны өнгө бүрээр гавьяатай” гэж түүний зурваст дурьджээ.

ABC News-т олдсон мэдээллээр бол, Newsweek-ийн шинэ дугаарын тэргүүн өгүүллийн зохиогч нь америкийн нэртэй сэтгүүлч, блогч Эндрю Салливан бололтой. Сүлжээнд түүний өгүүлэл хараахан нийтлэгдээгүй байгаа ч энд Барак Обамагийн долоо хоногийн өмнө ижил хүйстний гэрлэлтийг дэмжиж хэлсэн мэдэгдлийг хөндөх болов уу гэж таамаглаж байна.

2012 оны 5 сарын 9-нд ABC телесувгийн нэвтрүүлгээр Барак Обама ижил хүйстний гэрлэлтийг хуульчлах санаачлагыг дэмжиж байгаагаа анх удаагаа нээлттэй зарлажээ. Гэхдээ ерөнхийлөгч үүнийг хувийнх нь санал гээд, үүнийг хууль зүйн хувьд муж улсуудын түвшинд шийдэх ёстой гэж тодотгосон юм.

Өөрийнхөө уламжлалт бус бэлгийн хандлагаа нуудаггүй Эндрю Салливан бээр Барак Обамагийн үгийг сонсоод “нүдэнд нь нулимс цийлэгнэсэн” гэж өнгөрсөн долоо хоногт бичиж байсан юм.

Эх сурвалж: ABC News

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж