Олимпийн наадамд дөрвөн тамирчнаа илгээхээр болсон боксын хамт олон ОХУ-ын зүүн хязгаарын Хабаровск хотноо хамтарсан бэлтгэл хийж байна. Монгол улсын хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин, дэлхийн аварга П.Сэрдамба, Монгол улсын гавьяат тамирчин Н.Төгсцогт, МУГТ У.Мөнх-Эрдэнэ, Б.Түвшинбат нар Ерөнхий дасгалжуулагч Д.Ганзоригийн хамт энэ сарын 23 хүртэл бэлтгэл хийхээс гадна 17-нд олон улсын тэмцээнд оролцох ажээ гэж Монголын Үндэсний олимпийн хорооноос мэдээллээ.