
Уулзалтыг тус аймаг дахь МСЭ-ийн салбар зөвлөлийн тэргүүн А.Отгончимэг удирдан хөтөлж, аймгийн Засаг дарга Д.Тогтохсүрэн оролцож, үг хэлжээ. Тэрээр Хөдөө орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагуудыг төрөөс дэмжиж ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг онцолсон байна. Мөн уулзалтад ОНХМБ-ын тэргүүн, МСЭ-ийн орон нутаг хариуцсан дэд ерөнхийлөгч Б.Шаравдорж, Боловсролын их сургуулийн сэтгүүл зүйн тэнхимийн эрхлэгч, МСЭ-ийн гүйцэтгэх хорооны гишүүн, доктор Ж.Батбаатар нар уулзалтад оролцсон сэтгүүлчдэд хагас өдрийн сургалт, семинар хийсэн ажээ.
Э.Сараа