“Петровис”-ын дэд захирал Б.Шинэзаяа
Социализмаас капиталист тогтолцоонд шилжээд 20 жилийн нүүр үзэж буй энэ цаг үед Монголын шинэ үеийн хөрөнгөтнүүдийн хүүхдүүд нас биед хүрч, алив бүхнээр эцэг, эхийнхээ нэрийг дуурсгах болж буй. Чухамдаа дээдсийн хүүхдүүд ороо жороогоорр гэдэг шиг өссөн орчин, төгссөн сургууль, ажил бизнесийн хүрээгээрээ үерхэж нөхөрлөн нэг том “круг” үүсгэх болсон. Энэ армийг компандлагч нь манай бизнесийн төмөр хатагтай нарын нэг Ж.Оюунгэрэлийн охин Б.Шинэзаяа гэчихэд хилсдэхгүй. Энэ жил “Петровис”-ын дэд захирлын албыг хүлээж аваад буй тэрээр 2005 онд Америкт сургууль дүүргэж ирээд эх орондоо бүрэн суурьшаад байгаа. Ээжийн шийрийг хатаахуйц өндөр боловсролтой, нээлттэй, нийтэч тэрээр энэ оны эхээр амаржиж Сарана хэмээх хөөрхөн охинтой болсон. Охиных нь аав Өлзий хэмээх нүдэнд дулаахан, царайлаг залуу байдаг бөгөөд тэд оюутан байхдаа танилцаж хамтын амьдралаа эхлүүлсэн аж. Өлзий нь Ганболд хэмээх эрхмийн хүү бөгөөд Өрнөлт, Өлзий, Өнөхүсэл хэмээх ах дүү гурав хоорондоо тун ч адилхан төдийгүй дээдсийн хүрээнд аль аль талаараа охидын нүд, шүдийг унагасан хөвгүүд гэгддэг байна.