Алдарт жүжигчин Роберт Паттинсон өчигдөр төрсөн өдрөө тэмдэглэжээ. “Бүрэнхий” киноны од энэ өдөр 26 нас хүрсэн байна. Түүнд баяр хүргэхээр олон найз нөхөд нь хүрэлцэн ирсний дотор Хью Жекман, Сиенна Миллер нар байжээ. Түүнтэй хайр сэтгэлийн холбоотой гэгддэг Кристен Стюарт зочдын дунд байсан эсэхийг папарацци нар мэдэж чадаагүй. Учир нь Лондоны рестораны хамгаалагч нар үүргээ маш сайн биелүүлж байсан гэнэ. Саяхан Каннын фестивалиас шагнал бөөндсөн Роберт удахгүй Дэвид Кроненбергийн “Космополис” хэмээх кинонд тоглохоор болжээ.
Х.САЙХАН
Эх сурвалж: www.mminfo.mn