Загварын тайзнаа алхах дэд ахлагч

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Загварын тайзнаа алхах дэд ахлагч

Залуу насны хөдөлмөр гэж хэлэгддэг загварын тайзнаа долоон жил алхсан загвар өмсөгч, мисс, “Шинэ үе” продакшний жүжигчин бүр цаашилбал дэд ахлагч Номин. Эгэл даруухан энэ үзэсгэлэн төгс бүсгүй бол Баатарчулууны Гэрэлчулуун. Тэрээр “Тусгай салаа”-ны эелдэг зөөлөн, хайр дурлалынхаа төлөө хүлээцтэй ханддаг тэр даруухан дэд ахлагчаас тэс өөр зан араншинтай гэдэг. Хайрынхаа төлөө тэмцэхгүй уйлаад л, гуниглаад л байхын оронд бодож суух нь түүнд илүү үр ашигтай аж. Ямар сайндаа л “Уйлж суух хэдэн секундыг бодож суух хэдэн секунд болгохыг хүсдэг” хэмээн ярьж суухавдээ. Дараа дараагийн миссийг амжилттай төрүүлэх, миссийн нэр хүндийг өндөрт өргөх арын албанд хоёргүй сэтгэлээр зүтгэхийн зэрэгцээ эрдэм номын мөр хөөж буй нь үнэхээр бахдалтай.

Эх сурвалж: WWW.GRANDNEWS.MN
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж