Хуучирсан мэдээ: 2010.05.10-нд нийтлэгдсэн

Үргэлж сүргээрээ

Охидын “Sound Of Kiss” хамтлагийнхан хаа ч явсан сүргээрээ явдаг гэнэ. Дорвитой уран бүтээл хийгээгүй ч стиль имижээрээ охид, залуусын анхаарлыг татаж чадсан хамтлагийн охидууд нэлээн шоучин гэнэ. Хамтлагийн ахлагч Уянга “Манай хамтлагийнхан шоудсан ч ганц, ганцаараа биш сүргээрээ л явдаг. Нэг гарвал гарсан шиг гардаг” хэмээн ам алджээ. Нэг шоудахдаа шоудсан шиг шоуддаг энэ охидууд харин уран бүтээлийн хувьд тийм ч сайн биш аж. Одоогоор хамтлагийн охидууд анхны бие даасан цомогоо гаргахаар ажиллаж байгаа юм.

М.Урин  

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж