Софт теннисний аваргууд тодорлоо

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Софт теннисний аваргууд тодорлоо

Монголын
бүх ард түмний XIII их наадмын хөтөлбөрт багтсан софт теннисний тэмцээн
тавдугаар сарын 11-нд эхэлж, өчигдөр аваргууд тодорлоо. Тэмцээнд 18
байгууллагын 280 (давхардсан тоогоор) тамирчин эрэгтэй, эмэгтэй
ганцаарчилсан, хосын, холимог хос болон багийн төрлөөр өрсөлдсөн юм.
Тэмцээний хуваарийн дагуу ням гаригт аваргууд тодрох байсан ч цаг
агаарын тааламжгүй байдлын улмаас хойшлогджээ. Улмаар багийн төрлийн
тэмцээний аваргууд ням гаригт тодорсон бол өчигдөр (05.14) ганцаарчилсан
болон хосын, холимог хосын төрлийн аваргууд тодорлоо.

Ганцаарчилсан төрөл

Эмэгтэй:

1. Спортын мастер Д.Цэцэнбаяр (Дархан-Уул аймаг)
2. ОУХМ М.Болорхишиг (Хүч)
3. Спортын мастер Д.Лхагважаргал (Орхон аймаг)

Эрэгтэй:
1. Спортын мастер Д.Эрдэнэбаяр (Аврагч)
2. ОУХМ Р.Баяртогтох (Хүч)
3. Э.Тэлмэн (Хан-Уул дүүрэг)

Хосын төрөл: Эмэгтэй 

1. Б.Норовсүрэн, Г.Наранжаргал (Хан-Уул дүүрэг)
2. Э.Солонго, С.Ганчимэг (Алдар)
3. Б.Сувд-Эрдэнэ, Э.Аззаяа (Хүч)

Эрэгтэй:
1. У.Баясгалант, Г.Энхтүвшин (Сүлд)
2. Д.Эрдэнэсайхан, М.Эрдэнэбаяр (Орхон)
3. Б.Эрхбаяр, А.Тэмүжин (Хан-Уул дүүрэг)

Холимог хос:
1. А.Дамдин, С.Ганчимэг (Алдар)
2. Р.Баяртогтох, М.Болорхишиг (Хүч)
3. Э.Тэлмэн, Д.Наранжаргал (Хан-Уул дүүрэг)

Байгууллага:
1. “Хүч” БТСХ
2. “Алдар” БТСХ
3. “Аврагч” БТСХ
4. Хан-Уул дүүрэг

Дашрамд
дуулгахад, Пүжи Кэндигийн нэрэмжит софт теннисний өсвөрийн улсын аварга
шалгаруулах тэмцээн ирэх зургадугаар сард Улаанбаатар хотноо болох 
бөгөөд XIII их наадам болон дээрхи тэмцээнээс шалгарсан шилдэг тамирчдын
баг эх орноо төлөөлөн ирэх есдүгээр сард Тайвань улсанд болох Азийн
аварга шалгаруулах тэмцээнд оролцох юм байна.

Ч.БОЛОР
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж