Тиймээс Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан энэ жил нийслэлд хийгдэх хөрөнгө оруулалтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг хатуу мөрдөхөөр болсон байна. Энэ онд хийгдэх томоохон ажлуудын нэг болох гэр хорооллын зарим хэсгийг төвлөрсөн халаалтын системд холбох ажлын бэлтгэлийг шуурхайлахаар болсон байна.
Энэ хүрээнд өнөөдөр 11.00 цагаас УС-15 орчмын айлуудыг төвлөрсөн шугамд холбох ажил эхлэх юм байна.
Мөн өнгөрсөн жилээс хийгдэж, иргэдийн зүгээс талархал хүлээгээд байгаа автобусны эцсийн буудлын тохижилт, нийтийн бие засах газрын үйл ажиллагааг улам сайжруулах, замын хөдөлгөөний аюулгүй байдал, ногоон байгууламжид халгаатай сурталчилгааны самбаруудыг цэгцлэх, усан оргилуур, ногоон байгууламжийн усалгааны системийг ашиглалтад оруулах бэлтгэл ажлыг хангах ажээ.