
Шигшээ тэмцээний 13 хүртэлх насны ангилалд найман баг өрсөлдсөнөөс “Арвис” аваргалж, “Дэвэн Сүмида” удаалж, “Хоромхон” медалийн тавцанд гишгэлээ. 15 хүртэлх насны ангилалд 10 баг өрсөлдсөнөөс Дархан-Уул аймаг, “Арвис”, “Хаан хүнс-Титэм” алт, мөнгө, хүрэл медаль хүртэв. Харин ахлах буюу 17 хүртэлх насны ангилалд есөн баг хүч үзэхэд эхний байруудыг “Хаан хүнс-Титэм”, “Хангарьд”, “Хасын хүлгүүд” эзлэв.
Тэмцээний 15, 17 хүртэлх насны ангилал бүрийн шилдэг найман баг энэ сарын 19-30-нд болох “Хүслийн лиг”-т оролцох эрх авлаа.
Д.НАНЖИД
“ӨДРИЙН ШУУДАН” сонин