
Өдөрлөг тавдугаар сарын 16, 17-ны 17.00-23.00 цагийн хооронд болох юм. Монголын ирээдүй болсон оюутан залуус чөлөөт цагаа бар, цэнгээний газар, РС тоглоомын газарт бус эрүүл, зөв өнгөрөөж, эерэг хандлагыг нийгэмд уриалан нэгдэхийг залуус та бүхэнд уриалж байна.
Тус өдөрлөгт энэ сарын 16-нд ШУТИС-ийн 36 мянган оюутны төлөөлөл, харин 17-нд анагаахын салбарын найман их, дээд сургуулийн 17 мянган оюутны төлөөлөл оролцох юм. Залуус аа, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлцгээе. Өдөрлөгт оролцох хүсэлтэй оюутан, залуус 88054060 утсаар холбоо бариарай.