Тендер шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлэв

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Тендер шалгаруулалтыг цахим хэлбэрт шилжүүлэв

Улсын төсвөөс хөрөнгө зарцуулдаг тендерийн шалгаруулалтыг цахим хэлбэрээр явуулахаар бэлтгэж эхэлжээ.

Сангийн яаман дээр өчигдөр цахим худалдан авах ажиллагааны системийг ашиглан анх удаа шалгаруулалт явуулсан байна.

Өмнөд Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны агентлагтай хамтран хийж
буй энэ ажлын хүрээнд тендерийн урилгыг зарлан нийтлэхээс эхлээд тендер
шалгаруулалтын үр дүн нийтлэх хүртэлх бүх ажиллагаа онлайн хэлбэрээр
хэрэгжих аж.

Өөрөөр хэлбэл, дэлхийн жишигт нийцүүлж байгаа нь энэ юм. Ямартай ч
өчигдөр Сангийн яаман дээр болсон нээлтийн ажиллагаанд Сангийн сайд
Д.Хаянхярваа, БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд, Өмнөд Солонгосын Олон улсын хамтын ажиллагааны байгууллагын Монгол
дахь суурин төлөөлөгч, Гаалийн ерөнхий газар, Татварын ерөнхий газар,
Худалдаа хөгжлийн банк, "Голомт" банк, "Хаан" банкны төлөөлөл болон
холбогдох бусад албаны хүмүүс оролцсон байна.

Н.НАРАН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж