Улсын хэмжээнд 11 түймэр асч байна

Хуучирсан мэдээ: 2012.05.15-нд нийтлэгдсэн

Улсын хэмжээнд 11 түймэр асч байна

Улсын хэмжээнд өнөөдөр Булган, Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн долоон сумын нутагт есөн түймэр асч, Сэлэнгэ, Булган аймгийн нутагт гурван түймэр цурманд байна. Тухайлбал, Булган аймгийн Сэлэнгэ, Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын нутаг гарсан түймрийг унтраахаар ажиллаж байна. Мөн Хөвсгөл аймгийн Цэцэрлэг, Цагаан-Үүр сумын I, II багийн нутагт гурван түймэр асч байна. Түүнээс гадна тус аймгийн Чандмань-Өндөр,  Улаан-Уул, Эрдэнэбулган суман гарсан ойн түймрийг ОБЕГ-ын АТА-ийн Ой, хээрийн түймэртэй тэмцэх салбарын албан хаагчид унтраахаар тус тус ажиллаж байна.

Харин Сэлэнгэ аймгийн Түшиг сумын “Шар нарс”, “Хандгайт” гэдэг газар гарсан ойн түймрийг цурманд оруулсан байна. Мөн Булган аймгийн Хангал сумын Хялганат тосгоны нутаг, “Шаврын давааны зүүн тал”-д гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын Аврах гал унтраах 50 дугаар ангийн албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-34 хүн ажиллаж цурманд, Тэшиг сумын Хужирт багийн нутаг, “Гурван хөөгийн нуруу” гэдэг газар гарсан ойн түймрийг аймгийн Онцгой байдлын газрын албан хаагчид, орон нутгийн иргэд нийт-24 хүн ажиллаж  цурманд оруулан бүрэн унтраахаар тус тус ажиллаж байгаа тухай ОБЕГ-аас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж